АА юу хийдэг вэ?

  1. АА-гийн гишүүд нь архинаас гарахад тусламж эрэгч хэнтэй ч туршлага хуваалцдаг, хаанаас яаж ирсэн байх нь хамаагүй АА-д ирсэн архи уудаг хүн бүрт тэд нэг бүрчлэн хандаж халамжлан тусладаг.
  2. Бидний 12 алхамдаа тодорхойлсон А.А-ийн хөтөлбөр маань тухайн архичинд архигүйгээр амьдралаас тааламж авах арга замыг санал болгодог.
  3. Энэ хөтөлбөрийг А.А-гийн бүлгэмийн цуглаануудаар хэлэлцдэг.
  • Нээлттэй ярих цуглаан – архи уудаг, уудаггүй бүх хүмүүст зориулсан. (А.А-гийн нээлттэй цуглаанд суух нь А.А гэж юу болох, ямар үйл ажиллагаа явуулдаг, юу хийдэггүй зэргийг олж мэдэх хамгийн сайн арга юм.) Ярих цуглаан дээр А.А-гийн гишүүд “Өөрсдийн түүх намтараа ярьцгаана “, “ Тэд архи уудаг байсан тухайгаа, А.А-д хэрхэн ирсэн, А.А-д ирсэнээр амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа ярьцгаана.”
  • Нээлттэй хэлэлцэх цуглаан – нэг гишүүн архи уудаг байсан тухайгаа товч яриад дараа нь А.А-д ирж архинаас гарах талаар буюу хэн нэгний хөндсөн архидалттай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хөтлөн явуулна.
  • Хаалттай хэлэлцэх цуглаан - Нээлттэй хэлэлцэх цуглаантай адил явагдана, гэхдээ зөвхөн архинд орчихсон хүмүүс буюу А.А-д орох хүсэлтэй хүмүүст зориулагдсан.
  • Алхмын цуглаан – (голдуу хаалттай) 12 алхмын аль нэгнийг хэлэлцэнэ.
  • А.А-гийн гишүүд мөн эрүүлжүүлэх болон эмчилгээний газруудад цуглаан хийнэ.
  • А.А-гийн гишүүд ААҮАТ (Архинаас Ангид Үйл Ажиллагааны Төсөл), СЖҮБ (Согтуугаар Жолоо Үл Барих) зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд А.А-гийн тухай танилцуулах цуглаан хийх хүсэлтийг хүлээн авч болно. А.А-гийн тухай ийм цуглаанууд нь ердийн А.А-гийн цуглаанууд биш юм.