АА нь юуг хийдэггүй вэ?

  1. Архичдыг архинаас ангижруулах эхлэл санаачлага гаргах.
  2. Гишүүнд элсэхийг гуйж хөөцөлдөх.
  3. Судалгаа хийх буюу түүнийг санхүүжүүлэх.
  4. Ирц бүртгэх буюу хүний өмнөх явдлыг бичиж хадгалах.
  5. Нийгэм хамгаалалтын байгууллагуудын “хороодтой” нэгдэх
  6. Гишүүдээ дагаж мөрдөх буюу тэдэнд хяналт тавихыг оролдох.
  7. Эмнэлгийн болон сэтгэлзүйн оношлогоо, төлөвлөлт хийх.
  8. Архинаас гаргах, асран халамжлах үйлчилгээ явуулах, эмнэлэгт хэвтүүлэх, эм тариагаар хангах буюу өөр нэг эмнэлгийн болон сэтгэл мэдрэлийн эмчилгээ хийх.
  9. Гэр бүлийн асуудлаар болон нарийн мэргэжлийн зөвлөгөө өгдөггүй.
  10. Шашны үйлдлийг санал болгох
  11. Архины тухай боловсрол олгох ажил явуулах.
  12. Орон байр, хоол хүнс, хувцас хунар,ажил төрөл, мөнгө төгрөгөөр хангах эсвэл өөр ямар нэг төрлийн ахуйн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэх.
  13. Үйлчилгээ үзүүлснийхээ төлөө ямар нэг мөнгө авах буюу А.А-гийн бус эх сурвалжаас аливаа хандивыг аль болох авахгүй байх.
  14. Батлан даалтын газар, хуульч, шүүхийн ажилтан, нийгмийн байгууллага, ажлын газар зэрэгт тодорхойлолт бичиг гаргаж өгөх.