12 алхам

Архичид аминчлахуй нийгэмлэгийн 12 алхам нь архинаас ангижрах хөтөлбөрийн цөм нь юм.

Алхам 1. Бид амьдралд хөл алдаж, архинд толгойгоо мэдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Алхам 2. Биднээс илүү агуу хүч бидэнд эрүүл саруул ухааныг дахин өгнө гэдэгт итгэсэн.

Алхам 3. Бид өөрсдийнхөөрөө ойлгож байгаа тэр бурханд хүсэл эрмэлзлэл, амь амьдралаа даатгахаар шийдсэн.

Алхам 4. Өөрсдийнхөө зан суртахууны хэм хэмжээг тогтоож зоригтойгоор авч хэрэглэсэн.

Алхам 5. Буруу зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг бурханы өмнө, өөрсдийнхөө өмнө, бусдын өмнө хүлээн зeвшeeрсeн.

Алхам 6. Бурханаар зан чанарынхаа энэ бvх дутагдал доголдлыг арилгуулахад бvх талаар бэлэн болсон байсан.

Алхам 7. Бидний алдаа дутагдлыг арилгаж өгөхийг түүнээс хичээнгүйлэн гуйсан.

Алхам 8. Уурлуулж гомдоосон, муу юм хийсэн хүмүүсийнхээ нэрсийг гаргаж, тэдний өмнө буруугаа хүлээх хүсэлтэй болсон.

Алхам 9. Энэ нь тэднийг болон хэн нэгнийг эмзэглүүлэхгүй бол хаа явсан газраа тэр хүмүүсийн өмнө алдаагаа засч учруулсан хор холбогдлыг шууд арилгасан.

Алхам 10. Хувь хүний эрхэмлэвэл зохих зүйлийг эзэмшиж, гаргасан алдаагаа тэр дор нь хүлээдэг болсон.

Алхам 11. Бид өөрсдийнхөө ойлгож байгаа тэр бурхантай тогтоосон оюун санааны холбоогоо бэхжүүлэхийн тулд хүсэл зоригоо бидэнд мэдүүлж, түүнийг хүлээн авах хүч чадал хайрлахыг түүнээс залбиран гуйсан.

Алхам 12. Эдгээр алхмын үр дүнд оюун санааны тухай төсөөлөлтэй болж, энэ итгэлийг архи уудаг бусад хүмүүст түгээн дэлгэрүүлж эдгээр зарчмыг бүх ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг оролдсон.