12 уламжлал

Архичид аминчлахуй нийгэмлэгийн арван хоёр уламжлал нь бүлгүүдийн цаашдын өсөлт дэвшилтийг баталгаажуулах зорилгоор АА-гаас санал болгож буй зарчмууд юм.

Уламжлал 1. Бид нийтлэг эрх ашгаа урьдал болгоно. Хувь хүний архинаас гарах нь АА -гийн нэгдэл нягтралаас хамаарна.

Уламжлал 2. Манай хамт олны эрхэм зорилго бол бидний хамтын ухамсарт цогцлон бүтсэн бурханы хайрыг хүртэх явдал юм. Биднийг удирддаг хүмүүс бол итгэмжлэгдсэн туслагчид бeгeeд тэд захиран тушаадаггүй.

Уламжлал 3. АА-гийн гишүүн болоход шаардлагатай ганц зүйл бол архи уухаа болих чин хүсэл юм.

Уламжлал 4. Бусад бүлгүүд буюу АА-д бүхэлд нь хамаарахаас бусад асуудлаар бүлгэм бүр бүрэн биеэ даасан байх ёстой.

Уламжлал 5. Бүлгэм бүрийн ганц үндсэн зорилго нь архинд зовж шаналж яваа хэнд ч гэсэн хүрч ажиллах явдал юм.

Уламжлал 6. АА-гийн бүлгэм нь хэзээ ч ямар нэг зүйлийг батлан зөвшөөрч, санхүүжүүлэх, АА-гийн нэрийг ямар нэг төрөл буюу гадны баайгууллагад ашиглуулах ёсгүй, энэ нь мөнгө, өмч, нэр хүндтэй холбоотой асуудлаас болоод биднийг анхдагч зорилгоосоо хазайхад хүргэж болох юм.

Уламжлал 7. АА-гийн бүлгэм бүр аль болох гадны тусламж авахгүйгээр өөрийнхөө хүчинд бүрэн тулгуурлах ёстой.

Уламжлал 8. Архичид Аминчлахуй нийгэмлэг хэзээд мэргэжлийн бус байгууллага байна, гэхдээ манай төвүүдэд тодорхой мэргэжлийн хүмүүс ажиллахыг үгүйсгэхгүй.

Уламжлал 9. АА нийгэмлэгт хэзээ ч удирдлагын чанд тогтолцоо хэрэггүй, гэхдээ үйлчлүүлэгчиддээ шууд захирагддаг тусгай албад хороод байгуулж болно.

Уламжлал 10. Архичид Аминчлахуй нийгэмлэг өөрийнх нь үйл ажиллагаанд хүртээлгүй ямар нэг асуудлаар санал бодлоо илэрхийлэхгүй, тийм учраас АА-гийн нэрийг олон нийтийн ямар нэг маргаан мэтгэлцээнд ашиглаж болохгүй.

Уламжлал 11. Бид олон нийттэй харьцахдаа суртал ухуулга хийх биш, харин үзэл бодлоороо өөртөө татахыг урьдал болгоно, хэвлэл мэдээллийн бvх төвшинд хувь хүний нэрийг ямагт нууцлана.

Уламжлал 12. Хоорондоо аминчлангуй байх нь бидний бүх уламжлалын оюун санааны суурь дэвсгэр болж, улмаар бидэнд хувь хүний асуудлаас өмнө зарчмын асуудал тавихад тус болно.