АА юу хийдэг вэ?

  1. AA-гийн гишүүд нь архинаас гарахад тусламж эрэгч хэнтэй ч туршлага хуваалцдаг, хаанаас яаж ирсэн байх нь хамаагүй. АА-д ирсэн архи уудаг хүн бүрт тэд нэг бүрчлэн хандаж халамжлан тусладаг.
  2. Бидний 12 алхамдаа тодорхойлсон АА-гийн хөтөлбөр маань тухайн архичинд архигүйгээр амьдралаас тааламж авах арга замыг санал болгодог.
  3. Энэ хөтөлбөрийг АА-гийн бүлгэмийн цуглаануудаар хэлэлцдэг.

Нээлттэй ярих цуглаан: Архи уудаг, уудаггүй бүх хүмүүст зориулсан (АА-ийн нээлттэй цуглаанд суух нь АА гэж юу болох, ямар үйл ажиллагаа явуулдаг, юу хийдэггүй зэргийг олж мэдэх хамгийн сайн арга юм.) Ярих цуглаан дээр АА-ийн гишүүд “өөрсдийн түүх намтараа ярьцгаана”, “тэд архи уудаг байсан тухайгаа, АА-д хэрхэн ирсэн, АА-д ирсэнээр амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа ярьцгаана.”

Нээлттэй хэлэлцэх цуглаан: Нэг гишүүн архи уудаг байсан тухайгаа товч яриад дараа нь АА-д ирж архинаас гарах талаар буюу хэн нэгний хөндсөн архидалттай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хөтлөн явуулна.

Хаалттай хэлэлцэх цуглаан: Нээлттэй хэлэлцэх цуглаантай адил явагдана. гэхдээ зөвхөн архинд орчихсон хүмүүс буюу АА-д орох хүсэлтэй хүмүүст зориулагдсан.

Алхмын цуглаан: (голдуу хаалттай) 12 алхмын аль нэгийг хэлэлцэнэ.

АА-ийн гишүүд мөн эрүүлжүүлэх болон эмчилгээний газруудад цуглаан хийнэ.

АА-ийн гишүүд ААҮАТ /Архинаас ангид үйл ажиллагааны төсөл/, СЖҮБ /Согтуугаар жолоо үл барих/ зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд АА-ийн тухай танилцуулах цуглаан хийх хүсэлтийг хүлээн авч болно. АА-ийн тухай ийм цуглаанууд нь ердийн АА-ийн цуглаанууд биш юм.