АА-ГИЙН ГОЛ ЗОРИЛГО

Тавдугаар уламжлал: Бүлэг бүр цорын ганц зорилгод хөтлөгдөх ба энэ зорилго нь архинд автаж шаналж байгаа хүмүүст энэ хөтөлбөрийн тухай мэдээг түгээж хүргэхэд оршино. 

АА хөдөлгөөн нь дэлхий даяар оюун санааны ариусгал авчрах шинэ нум сум болно хэмээн зөгнөх хүмүүс бий. Найз нөхөд маань чин сэтгэлээсээ хандаж ийнхүү зөгнөн хэлдэг.

Хэдий тийм ч АА нийгэмлэгийн гишүүд бидэнд ийнхүү олгож буй өндөр хариуцлага нь бидний хувьд ууж чадамгүй хатуу дарс болж магадгүй билээ. Учир нь тэрхүү зөгнөл нь АА хөдөлгөөний жинхэнэ гол зорилго мөн билүү, үүний дагуу бид зохих ёсоор биеэ авч явах чадвартай болсон билүү зэрэг асуултууд урган гарч ирэх болдог.

Тиймээс манай нийгэмлэг архинаас гарах арга зам бий гэсэн мэдээг архинд автаж шаналж байгаа хүмүүст хүргэх гэсэн цорын ганц зорилгодоо үнэнч байх болно. Гэхдээ бурхан бидэнд ийнхүү нэгэн хэсгийг хамарч амжилтанд хүрэх боломж олгосон тул бүх хүмүүсийг аврах арга ганц боллоо гэж өөрсдийгөө хэт үнэлэхээс болгоомжлов.