Уулзалтын хуваарь

АА нийгэмлэгийн вэб хуудаснаас та архидалтын талаар тодорхой ойлголттой болсон гэдэгт итгэж байна. Архины асуудлаа шийдэхээр ямар нэг гарц хайж байгаа бол та манай нийгэмлэгийн өөрт ойрхон аль ч уулзалтанд ирж болно. Ямар нэгэн төлбөр хураамж байхгүй, таныг Монголын өнцөг булан бүрт тархсан манай нийгэмлэгийн уулзалтууд халуун дотноор хүлээн авах болно.

УБ хотын уулзалтуудын хуваарийг эндээс авна уу.

Аймаг, сумдын уулзалтуудын хуваарийг эндээс орж харна уу.

АА нийгэмлэгийн уулзалтууд УБ хотын бүх дүүрэг, МУ-ын 19 аймагт үйл ажиллагаа өргөжүүлэн тэлсээр нийт 2017 оны эхний хагасын байдлаар 87 бүлэг (уулзалт) тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Мянга сонсохоор нэг үз.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та Бидэнтэй холбогдох хэсэгт захиа бичих эсвэл ажлын өдрүүдэд 11-351056 дугаарын утсанд холбогдоно уу.