Баруун 4 зам, Элба дэлгүүрийн зүүн хойно, Ренталон 300а, УБ хот, МУ

АА надад хэрэгтэй юу? /12асуулт/

Архичид Аминчлахуй /Alcoholics Anonymous ©/ таньд тохирох болов уу гэж бодож байна уу? Та л энэ шийдвэрийг гаргах эрхтэй.

А.А-д буй бид өөрсдийн архидалтын хэмжээг тохируулж чадахгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч бууж өгсөн байдаг. Бид хэзээ ч тохируулан хэрэглэж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байсан үе бий. Бид бусад архины асуудалтай хүмүүс мөн л бидний адилаар шаналан зовж, ганцаардаж, аргаа барсан байсныг олж мэдсэн юм. Бид архидалт гэх өвчинтэй байсан учираас ийм сөрөг мэдрэмжийг авсаар байсан гэдгээ мөн олж мэдсэн. Бид доорхи асуултанд үнэн зөвөөр хариулахыг хичээсэн. Бид өөрсдөөсөө уг асуултыг асууж, хэрэв 4 болон түүнээс дээш асуултанд ТИЙМ гэж хариулсан бол архины асуудалтай байна гэж өөрсдийгөө дүгнэсэн.

Та доорхи асуултанд мөн хариулах гээд үзээрэй.

Өөрт ямарнэг архины асуудал байгаа эсэхтэй нүүр тулах үед ичиж санаа зовох хэрэггүй гэдгийг мөн санаарай.

1. Та архи уухаа тодорхой хугацаагаар болие гэж шийдэж байсан уу, гэвч тун удалгүй уучихаж байсан уу?

Бидний ихэнх нь өөрсдөдөө болон гэр бүлдээ бүх төрлийн амлалт өгсөн байдаг. Гэвч тус амлалтаа хадгалж чаддаггүй байсан. Дараа нь бид А.А-д ирсэнээр “Өнөөдөр л уухгүй юм шүү” гэж хэлдэг болсон. (Хэрэв та өнөөдөр л уухгүй бол, өнөөдөр архидан согтуурч чадахгүй…)

2. Бусад хүмүүсийг таны архины асуудалын талаар өөрт тань бүү зөвлөөсэй гэж боддог уу?

A.A-д бид хэнд ч юу ч хийгээрэй гэж хэлдэггүй. Бид зүгээр л өөрсдийнхөө архидалт, үүссэн бэрхшээл, туулсан зовлон, хэрхэн яаж архидалтаа зогсоосноо л ярьдаг. Хүсвэл сэтгэл, мэдрэмжээ мөн хуваалцдаг.

3. Та согтохоос сэргийлнэ гэж найдаж нэг төрлийн ундаанаас нөгөөд шилжиж байсан уу?

Бид янз бүрийн аргаар туршиж үзсэн. Бид согтууруулах ундааны градусыг сул болгож үзсэн. Эсвэл зүгээр л шар айраг уусан, Эсвэл бид хольж уудаггүй байсан. Зөвхөн амралтын өдрүүдэд л уудаг байсан. Бид юу л байна, бүх аргаар тааруулж тохируулах гэж үзсэн. Бид ямар ч согтууруулах ундаа хэрэглэсэн эцэст нь ихээр согтоод л дуусдаг байсан.

4. Та өглөө сэрээд шараа тайлахын тулд архины төрлийн ундаа хэрэглэж байсан уу?

Өглөө сэрээд чичрэлт, шарталтыг байхгүй болгох зорилгоор архи ууж байсан уу? Энэ нь таныг тохируулан хэрэглэгч биш гэдгийг илтгэж буй том шинж тэмдэг юм.

5. Та асуудалд оролгүй ууж чаддаг хүмүүст атаархдаг уу?

Нэг эсвэл нийлээдгүй удаа бид өөрсдөөсөө “Яагаад би тэр хүмүүс шиг тааруулж хэрэглэж чаддаггүй юм бэ?” гэж асууж байсан.

6. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд архидан согтуурахтай холбоотой асуудалд орж байсан уу?

Үнэнийг л хэлье. Эмч нар хэлдэг, та уусаар л байвал таны бүх зүйл улам л дордоно. Эцэст нь та үхнэ эсвэл албадан шаардлагаар аль нэг газарт үлдсэн амьдралаа өнгөрөөх болно. Ганц найдвар бол огт уухгүй л байх юм.

7. Таны архидалт гэрт тань асуудал үүсгэсэн үү?

Бид А.А орж ирэхээс өмнө, биднийг уулгаж байсан шалтгаан бол гэрт байсан асуудал, эсвэл хүмүүс гэж боддог байлаа. Гэвч бидний архидалт нь бүх зүйлийг улам дордуулж байгааг бид харж чаддаггүй байсан. Архидалт хэзээ ч, хаана ч асуудлыг шийдэж байгаагүй.

8. Үдэшлэг, баяраар уух зүйлс таны хувьд хангалтгүй учир нэмж уух юм захиалж байсан уу?

Бидний ихэнх нь үдэшлэг, баярт явахаасаа өмнө “багахан” уугаад ордог байсан. Учир нь тус баяр дээр өгч буй согтууруулах ундаа бидэнд хангалтгүй гэдгийг бид мэддэг. Хэрэв хүмүүстэй ууж байхад хурдан тойрохгүй бол бид өөр аргаар нэмж уудаг байсан.

9. Та асуудалд орсон хэдий ч, би хүссэн үедээ зогсоож чадна гэж өөртөө хэлж байсан уу?

Бидний олонх нь өөрсдийгөө хүссэн болохоор уусан гэж өөрсдөөрөө тоглож байсан. Бид А.А-д орж ирснийхээ дараа “бид нэгэнт ууж эхэлсэн бол зогсоож чадахгүй” гэдгээ олж мэдсэн.

10. Та архидан согтууруулах ундаа хэрэглэснээс болж ажил, хичээлийн өдрүүдийг тасалж байсан уу?

Бидний ихэнх “Өвчтэй” гэх шалтгаанаар чөлөө асуудаг байснаа хүлээн зөвшөөрдөг. Үнэн хэрэгтээ бид тэр үеүдээр согтуу эсвэл шартсан байсан.

11. Та "Тасарч" байсан уу?

“Тасрах” гэдэг нь ууж буй үеийн цаг, өдрүүдийг санахгүй байх явдал юм. Энэ нь архины хамаарлын шинж тэмдэг гэдгийг бид А.А-д ирсэнийхаа дараа мэдсэн билээ.

12. Хэрэв та уухгүй бол амьдрал тань дээрдэх байх гэж урьд өмнө бодож байсан уу?

Анхандаа бид архи уух нь бидний амьдралыг сайхан болгож буй мэт санагддаг байсан учир уудаг байлаа, ядаж л хэсэгхэн хугацаанд. Гэвч эцэс сүүлд нь бид архиндаа хүлүүлж, амьдрахын тулд ууж, уухын тулд амьдардаг болсон байв. Бид үнэхээр ядарч эцэж туйлдсан байсан.

Та дөрөв ба түүнээс олон удаа ТИЙМ гэж хариулсан уу?

Хэрэв тийм бол та архины асуудалтай байж магадгүй юм.
Бид яагаад үүнийг хэлж байна вэ? Учир нь А.А. дахь олон мянган хүмүүс мөн л өөрсдийнхөө тухай үнэнийг үүнээс олж мэдсэн юм.
Гэхдээ дахин та л зөвхөн А.А. танд тохирох үгүйг шийдэх юм.

Та өөртөө энэхүү сэдвээр үнэнч, нээлттэй байхыг хичээгээрэй. Хэрэв хариулт нь ТИЙМ бол бид өөрсдийгөө яаж уухаа больсноо таньд харуулахдаа баяртай байх болно. Зүгээр л уулзалт цуглаанд суугаад үзээрэй, залгаад үзээрэй.
А.А. таны амьдралын асуудлуудыг шийднэ гэж амладаггүй. Гэхдээ бид хэрхэн “Өнөөдөр л уухгүй юм шүү” гэх уриатайгаар амьдарч сурч байгаагаа танд харуулж чадна.
Бид “Анхны хундага”-гаас хол байдаг. Хэрэв эхнийх нь байхгүй бол арав дахь гэж байхгүй юм.
Архийг амьдралаасаа авч хаясны дараа амьдрал илүү сайхан, эмх цэгцтэй болдог юм байна гэдгийг бид олж мэдсэн.

 

Эх сурвалж:
https://aa.org/pages/en_US/is-aa-for-you-twelve-questions-only-you-can-answer