Баруун 4 зам, Элба дэлгүүрийн зүүн хойно, Ренталон 300а, УБ хот, МУ

Нийтлэг асуулт хариулт

Би архичин уу?

Хэрэв та төлөвлөснөөсөө илүү их уудаг бол, ууж эхэлбэл зогсоож чаддаггүй, уусан үедээ асуудалд орооцолдож эсвэл ой санамжаа алдатлаа уудаг бол та архичин болсон байх магадлалтай. Үүнийг зөвхөн та л тодорхойлж чадна.

Би архины асуудалтай болсон юм шиг байна, би яах ёстой вэ?

АА-гаас тусламж хүс.

АА гэж юу вэ?

Архичид Аминчлауй© гэдэг нь өөрсдийн туршлага, хүч тэнхээ, итгэл найдвараа бие биентэйгээ хуваалцаж, өөрсдийнхөө зовлон бэрхшээлийг хамтран шийдвэрлэхийн тулд мөн архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж байгаа бусаддаа туслахаар хамтран нэгдсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл юм.

Хэрэв би A.A уулзалтад очих юм бол, би ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх үү?

Үгүй. Бидэнд гишүүдийн нэрсийн жагсаалт байхгүй, ирцийн бүртгэл хөтөлдөггүй. Та хүсэхгүй бол өөрийгөө танилцуулах эсвэл өөрийнхөө тухай ярих шаардлагагүй. Хэрэв та дахин уулзалтанд оролцохгүй гэж шийдсэн бол хэн ч таныг ухуулж, зовоохгүй.

Хэрэв би А.А-д таньдаг хүмүүстэйгээ таарвал яах вэ?

Хэрэв тэд тэнд байгаа бол таньтай ижил шалтгаанаар таньтай уулзсан тул тэд хэнд ч хэлэхгүй. A.A гишүүн болсноор та хүссэнээрээ нэрээ нууцлах боломжтой. Та хүсвэл өөрийгөө хэн ч гэж танилцуулж болно. Энэ бол биднийг “Нэргүй Архичид” гэж нэрлэх болсон нэг шалтгаан юм.

А.А. уулзалт нь хэрхэн явагддаг вэ?

АА уулзалтууд нь янз бүрийн хэлбэртэй байдаг- гишүүд архидан согтуурах өвчнөөс ангижрахын тулд юу хийсэн, одоо хэрхэн амьдарч байгаа тухай, тодорхой сэдвийн хүрээнд, өөрсдийн сэтгэлийн мэдрэмж г.м зүйлсийг ярьдаг.

Архинаас аль хэдийн эдгэрсэн хүмүүс яагаад цуглаанд ирдэг вэ?

Архидалтаас “Бүрэн эдгэрэх” боломжгүй гэж бид үздэг. Бид хэзээ ч “тааруулж” эсвэл “тохируулж” зүгээр л ууж чадахгүй. Архи уухаас хэрхэн татгалзах нь бидний бие бялдар, оюун санаа, оюун санааны эрүүл байдлаас хамаарна. Эрүүл амьдралын хэв маягийг баримтлахын тулд бид цуглаанд тогтмол очиж, тэнд шинэ мэдлэг олж авч, аж амьдралдаа ашигладаг. Нэмж дурдахад бид бусад архинд донтогсдод туслах тусам өөрсдийн эдгэрэлд сайнаар нөлөөлдөг гэдгийг өөрсдийн туршлагаас олж мэдсэн.

Би яаж A.A-д элсэх вэ?

А.А гишүүнчлэлийн цорын ганц шаардлага бол архинаас гарахыг хүссэн чин хүсэлтэй байх явдал юм.

А.А гишүүнчлэлд хураамж бий юу?

A.A-ийн гишүүнчлэлд хураамж төлбөр гэж байдаггүй. Уулзалтан дээр хандив цуглуулдаг бөгөөд хүн бүр чадах чинээгээрээ өгдөг. Үүнийг өгөхгүй ч байсан болно. Цуглуулсан хандиваар байрны түрээс төлөх, цай, кофе гэх мэт авахад ашигладаг.

А.А нь шашны байгууллага мөн үү?

Үгүй. Бид ямар ч шашны байгууллагатай холбоогүй юм.

А.А.-ийн уулзалтууд дээр Бурханы талаар их ярьдаг нь үнэн үү?

Ихэнх А.А гишүүд өөрсдийн хүсэл зоригоос илүү дээд хүчээр архидалтыг эцэслэж чадсан гэж үздэг. Хүн бүр тус дээд хүчийг өөрсдийн гэсэн зүйлээр ойлгодог. Зарим нь үүнийг Бурхан, Уул ус, Шашин г.м өөрөөс илүү хүч байгаа гэх итгэлээр ойлгодог.

Би гэр бүл, найз нөхдөө уулзалтанд авчирч болох уу?

Хаалттай уулзалтаас бусад тохиолдолд Гэр бүлийн гишүүд, дотны найз нөхдөө олон нийтийн цугларалтад авчрах боломжтой. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тухайн очих гэж буй АА бүлэгтэй холбоо барьж авна уу.

Шинэ A.A гишүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

А.А-д өмнө нь архидан согтуурч эдгэрсэн хүмүүс дараах зүйлсийг олж мэдсэн. Уг зүйлсийг дагаж мөрдөх албагүй ч, хэрэгжүүлвэл архидалтаас ангижрахад их тус нэмэртэй гэж бид үздэг.
1. “Анхны хундага” -аас татгалзах
2. АА уулзалтад тогтмол оролцох
3. Тодорхой хугацааны эдгэрэлтэй А.А-ийн гишүүдийг сонсох, суралцах
4. AA хөтөлбөрт заасан Алхамууд дээр ажиллах

Би АА-тай хэрхэн холбоо барих вэ?

Монголын “Архичид Аминчлахуй” нийгэмлэг төв оффис
Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол
Эрхүүгийн гудамж, Сэлбэ плаза 4 давхарт
Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: 11-351056

Бүлэг тус бүрийн хуваарь, хаягыг энд дарж авна уу.