Баруун 4 зам, Элба дэлгүүрийн зүүн хойно, Ренталон 300а, УБ хот, МУ

Төөрөгдөл ба Үнэн

Согтууруулах ундааны тухай болон АА-ийн тухай Төөрөгдөл ба Үнэн

Төөрөгдөл: Би архи уудаг болохоор муухай зантай, сул дорой хүн.
Үнэн: Архидалт бол өвчин бөгөөд ёс суртахууны алдаа биш юм. Зүрхний өвчин, чихрийн шижин, хорт хавдар гэх мэт бусад ихэнх өвчний адил энэ нь хэн ч тусч болох өвчин. Архидан согтуурах өвчин эмчлэгддэггүй. Үүнийг зөвхөн түдгэлзүүлж болно. Бид энэ өвчнийг зогсоох эм уудаггүй. Үүний оронд бид A.A-ийн уулзалт дээр очдог.

Төөрөгдөл: Надад асуудал байгааг би мэдэж байна. Гэхдээ би үүнийг өөрөө зохицуулж чадна.
Үнэн: Архидалт нь дэвшилтэт өвчин бөгөөд өөрөөр хэлбэл архинд донтсон хүн архидан согтуурсаар байвал өвчин даамжирч, ерөнхий байдал улам бүр дордох болно.

Төөрөгдөл: Гэхдээ би дахиад ганц уугаад л энэ бүгдэд цэг тавьж чадна.
Үнэн: Ганц уулаа гэхэд маргааш нь үргэлжлүүлээд уухгүй байж чаддаг хүмүүс бий. Гэвч хэрэв бид энэ өвчнөөр өвчилсөн бол эцэст нь долоо хоног, сар, жилийн дараа дахиад хэт их уух л болно. Архи, согтууруулах ундааны хэрэглээг ямар нэгэн байдлаар тааруулж зохицуулах гэсэн оролдлого нь архины асуудлын шинж тэмдэг юм.

Төөрөгдөл: Би архичин биш, учир нь би ихээр ууж чаддаггүй. Бие дийлдэггүй юм.
Үнэн: “Залуус ба АА” товхимолд ходоод нь архинд тэсвэргүй нэгэн байсан ч үргэлжлүүлэн уусан залуучуудын түүхүүд байдаг. Тэд архичин болсон.

Төөрөгдөл: Үдэшлэг амжилттай болсон, учир нь хэн ч юу ч санахгүй байна.
Үнэн: Ихэнх хүмүүс уухдаа санах ойн тасалдалгүй байдаг. Бид хаашаа явж, юу ярьж, юу хийснээ санахгүй байхыг “Ойгүйдэн Согтолт” буюу “Тасралт” гэж нэрлэдэг. Санах ой тасрах нь хэвийн бус үзэгдэл бөгөөд архидалтын шинж тэмдэг гэж үздэг.

Төөрөгдөл: АА-д зөвхөн доройтсон хүмүүс болон хөгшчүүл л байдаг.
Үнэн: Архидан согтуурах өвчин нь бүх нас, үндэс угсаа, орлогын төвшний хүмүүст нөлөөлдөг. Нийгмийн бүх л төрлийн хүмүүс бидний хүрээлэлд байдаг.

Төөрөгдөл: АА нь насан туршдаа уухгүй байхыг заах болно.
Үнэн: А.А.-д бид архинаас бүрэн татгалзана гэж тангарагладаггүй. Бид зургаан сар биеэ барьж өөрийгөө сорьдоггүй. Бид нэг жилийн хугацаатай уухгүй шүү гэх мэт амлалт ч өгдөггүй. Бид зөвхөн өнөөдөр л уухгүй юм шүү гэх уриатайгаар нэг өдөр өдрөөр урагш явахыг хичээдэг. Маргааш юу болохыг хэн мэдэх билээ…

Төөрөгдөл: АА нь дүрэм, журамтай бөгөөд юу хийхийг надад зааж өгөх болно. Би хэзээ ч олон нийт дунд орж байгаагүй. Чадахгүй…
Үнэн: АА-д элсэхийн тулд бид энэхүү Нөхөрлөлийн гишүүн болох хүсэлтэй байгаагаа л шийдэх ёстой байв. Та ямар нэгэн маягтад гарын үсэг зурах эсвэл төлбөр төлөх шаардлагагүй. Бидэнтэй нэгдэх цорын ганц шаардлага бол “архинаас гарах таны чин хүсэл” юм.
АА-д “заавал”, “ёстой” гэх мэт үгс байдаггүй. Энд хүмүүс өөрсдийн туршлагаасаа хэрхэн эрүүл байх талаар зөвлөгөө өгдөг. Тэдний зөвлөгөө бидэнд газрын зураг шиг байсан бөгөөд тэд шинэ амьдралд хэрхэн хүрэхийг харуулсан.

Төөрөгдөл: АА бол шашны байгууллага юм.
Үнэн: Бидний зарим нь хүчтэй итгэгчид, зарим нь Бурханд огт итгэдэггүй, ихэнх нь эргэцүүлэн бодож, хайсаар л байдаг. Гэхдээ бидний асуудлыг шийдэх өнгөрсөн аргууд бидэнд тус болоогүй гэдэгтэй бид бүгд санал нийлсэн.

Төөрөгдөл: AA-ийн гишүүд уухыг байнга хүсдэг. Эдгээр нь өрөвдмөөр, хэцүү хүмүүс юм.
Үнэн: Бидний ихэнх нь АА бидэнд архигүй амьдрах боломжийг олгосон гэж боддог. Бид олон жил үзээгүй тэр инээд, баяр хөөрийг архигүйгээр мэдэрсэн. Бид өөрсдийгөө ойлгодог хүмүүсийг олсон юм!

Copyright © 2007 by Alcoholics Anonymous World Services, Inc