Баруун 4 зам, Элба дэлгүүрийн зүүн хойно, Ренталон 300а, УБ хот, МУ

12 алхам

АРХИЧИД АМИНЧЛАХУЙ ХӨТӨЛБӨРИЙН АРВАН ХОЁР АЛХАМ

1. Архины өмнө бид хүчин мөхөс гэдгээ ухааран ойлгож, аж амьдрал маань эмх замбараагүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөв.

2. Бидэнд оюун санааны ариусгал авчирч өгөх Агуу их хүч бий гэдэгт итгэх болсон.

3. Бурханыг ойлгосноор, өөрсдийн хүч тэнхээ, аж амьдралаа Бурханд даатгахаар шийдэв.

4. Өөрсдийн өнгөрсөн амьдралдаа шударгаар гүн эргэцүүлэлт, дүгнэлт хийлээ.

5. Урьд өмнө хийсэн буруу зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг Бурханы өмнө, өөртөө болон бусад хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрөв.

6. Энэхүү хувийн зан чанарын дутагдлаа Бурханаар арилгуулахад бэлэн боллоо.

7. Бидний дутагдлыг арилгаж өгөхийг Бурханаас хүлцэнгүйгээр гуйлаа.

8. Өөрсдийн хохироосон хүмүүсийн нэрсийг гаргаж, тэдэнд учруулсан хохирлыг засч барагдуулах хүсэлтэй боллоо.

9. Эдгээр болон бусад хүмүүст нэмэлт хохирол учруулалгүйгээр би ийнхүү учруулсан хохирлоо шууд засч залруулахыг эрмэлзэж байна.

10. Өөрсдийн хувийн амьдралаа сөхөн харж, буруу хийсэн зүйлээ цаг тухайд нь засаж залруулахыг эрмэлзсээр байна.

11. Бурханыг ойлгосноор, адисгал бясгал үйлдэн, залбирах замаар Бурхантай харьцах харьцаагаа сайжруулж, оюун санааны ариусгалыг олж авахад шаардагдах тэсвэр тэвчээр хайрлахыг Бурханаас гуйж байна.

12. Эдгээр алхмыг дагаж мөрдсөний үр дүнд бид оюун санааны ариусгал олж авсан бөгөөд энэхүү хөтөлбөрийнхөө утга учрыг бусад архаг архичдад түгээхийн зэрэгцээ эдгээр зарчмуудаа өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг.