А.А. НИЙГЭМЛЭГИЙН АРВАН ХОЁР УХАГДАХУУН
- Дэлхий нийтийн А.А. хөдөлгөөний эцсийн үүрэг хариуцлага болон шийдвэр гаргах эрх мэдэл нь нөхөрлөлийн хамтын оюун санаанд захирагдан зохицуулагдана.
- 1955 онд, А.А. бүлгүүд Ерөнхий хуралдааны тунхаг бичгийг батлан гаргахдаа А.А. хөдөлгөөний үйл ажиллагааг бүрэн хариуцахыг баталсан билээ. Арванхоёр уламжлал эсвэл Ерөнхий хуралдааны тунхаг бичгийг 12-р зүйлд өөрчлөлт оруулах асуудлыг хариуцахгүй болно, учир нь эдгээр асуудлыг хамтын оюун санаа, дуу хоолойгоор шийдвэрлэдэг юм.
- А.А. бүлгүүд, Ерөнхий хуралдаан, Ерөнхий зөвлөл, албан тушаалтнууд, хороод болон гүйцэтгэх захирлуудийн хооронд ажил үүргийн харилцаа холбоо байгуулах зорилгоор А.А. хөдөлгөөний аливаа асуудлыг шийдвэрлэхэд уламжлалт “шийдвэр гаргах эрх” олгохыг зөвлөсөн болно.
- Ерөнхий хуралдааны бүтцийн хүрээнд уламжлалт “оролцох эрхийг” ухамсарлан хэрэгжүүлнэ.
- А.А. хөдөлгөөний бүтцийн хүрээнд уламжлалт “даван заалдах эрхийг” баталгаажуулна. Ингэснээр, цөөнхийн санал бодол, дуу хоолойг мөн адил сонсох явдлыг баталгаажуулна.
- А.А. нийгэмлэгийг төлөөлж Ерөнхий хуралдаан нь дэлхийн даяар явуулах үйл ажиллагааг голлон хариуцаж, үндсэн бодлого, санхүүгийн асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрхтэй. Гэсэн хэдий ч, Ерөнхий хуралдаан нь эдгээр асуудлын талаархи үндсэн санаачлага, хариуцлагыг хуралдааны итгэмжит гишүүдэд олгохыг ухамсарлан ойлгодог.
- Ерөнхий зөвлөлийн тунхаг бичиг болон дүрэм тогтоол нь хууль ёсны баримт бичиг мөн. Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн гишүүд Архичид Аминчлахуй нийгэмлэгийг төлөөлж үйл ажиллагаа явуулах эрхтэй. Тэрчлэн, Ерөнхий хуралдааны тунхаг бичиг нь хууль ёсны баримт бичиг биш гэдгийг ухамсарлан ойлгодог.
- Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн гишүүд дараахь үндсэн хоёр чиглэлээр ажилладаг. a) Үндсэн бодлого, санхүүгийн асуудлыг зохицуулан, төлөвлөгөө боловсруулан гаргах, б) Тусгайлан байгуулагдсан байгууллагын үйл ажиллагааг бүрэн хариуцах зэрэг үүрэгтэй.
- Чадварлаг удирдагчид бидний цаашдын оршин тогтнол, энх тунх байдалд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс ч, дэлхийн хэмжээнд хөдөлгөөнийг удирдаж буй хүмүүсийг Архичид Аминчлахуй нийгэмлэгийн Ерөнхий зөвлөлд шууд хаамруулах ёстой.
- Үүрэг хариуцлага бүрийг түүнтэй тэнцэх эрх мэдэлтэй холбон үзэх ёстой. Ийм эрх мэдлийн цар хүрээг уламжлал, шийдвэр, ажил үүргийн тодорхойлолт болон хууль дүрмийн дагуу тогтоож байх ёстой.
- А.А-ийн Ерөнхий төвийн үйл ажиллагааны эцсийн хариуцлагыг итгэмжит үүрэг гүйцэтгэгчид хүлээх боловч тэдэнд өндөр боловсролтой, ур чадвартай, туршлага сайтай байнгын хороо, гүйцэтгэх захирлууд, ажилтнууд, зөвлөхүүд байнга тусалж байх ёстой. Тиймээс эдгээр үндсэн хороод, зөвлөлийн бүтэц, тэдгээрийн гишүүдийн хувийн ур чадвар, ажилдаа хандах хандлага, ажил үүргийг ээлжлэн хариуцах тогтолцоо, бие биендээ хандах хандлага, гүйцэтгэх захирал, ажилтан, зөвлөхүүдийн тусгай эрх үүрэг, эдгээр ажилтнуудын цалинжуулалт зэрэг асуудалд хэзээд няхуур болгоомж, анхааралтай хандаж байх болно.
- Ерөнхий хуралдааны үндсэн амлалт: Ерөнхий хуралдаан нь бүх үйл ажиллагаагаа А.А-ийн Уламжлалын дагуу явуулж, эд хөрөнгө, эрх мэдэл хайсан аюултай суудал хэзээ ч болохгүй байхад анхаарах; үйл ажиллагаанд явуулахад шаардагдах төсөвтэй байхын хажуугаар нэмэлт арвин мөнгөн нөөцтэй байх санхүүгийн зарчмыг мөрдөх; Ерөнхий хуралдааны аливаа нэг гишүүн бусдыгаа захирах нөхцөл хэзээ ч бий болгохгүй байхыг баталгаажуулах; бүх чухал шийдвэрийг нээлттэй хэлэлцүүлэг, санал хураалт, болж өгвөл дийлэнх олонхийн саналаар гаргаж байх; олон нийтийн дунд маргаантай асуудал үүсгэж болзошгүй, мөн хувь хүнд шийтгэл ногдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулахгүй байх; Архичид Аминчлахуй нийгэмлэгийг төлөөлж байгаа ч төр засаг мэт хэзээ ч ажиллахгүй; Архичид Аминчлахуй нийгэмлэгийн төлөө ажиллаж, үйл ажиллагаа болон оюун санаандаа хэзээд ардчилсан үзлээр хандахыг амлаж байна.
Тэмдэглэл: Ухагдахуунуудын “урт хувилбарыг” нарийвчлан судлахыг А.А-ийн Ерөнхий хуралдаанаас зөвлөсөн билээ. “А.А хөдөлгөөний талаархи арванхоёр ухагдахуун” номонд уг нөхөрлөлийн үүсгэн байгуулагч У.Билл эдгээр зарчмыг нягтлан судалдаг. Энэ номыг А.А.Е.Т-өөс олж авч болно.