Баруун 4 зам, Элба дэлгүүрийн зүүн хойно, Ренталон 300а, УБ хот, МУ

12 уламжлал

Архичид Аминчлахуй хөтөлбөрийн арван хоёр УЛАМЖЛАЛ
  1. Бид нөхөрлөлийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавина. Учир нь, А.А-гийн нэгдмэл байдлаас миний эрүүл саруул байдал шалтгаална.
  2. Бүлгийн зорилгын тодорхойлолтын дагуу биднийг удирдан жолоодох цорын ганц агуу хүч байдаг бөгөөд бидний оюун санаанд тэрхүү хүч өөрийгөө энэрэнгүй Бурхан хэмээн илэрхийлдэг. Бидний удирдагчид бол түүний итгэмжлэгдсэн туслахууд байдаг ба тэд биднийг захирдаггүй.
  3. А.А-гийн гишүүнчлэлд хамрагдахад тавих цорын ганц шаардлага бол архинд донтох өвчнөөс ангижрах чин хүсэлтэй байх явдал юм.
  4. А.А нөхөрлөл болон бусад бүлгийг хамарсан асуудлыг шийдвэрлэхээс бусад тохиолдолд тус бүр бие даан үйл ажиллагаа явуулна.
  5. Бүлэг бүр цорын ганц зорилгод хөтлөгдөх ба энэ зорилго нь архинд автаж шаналж байгаа хүмүүст энэ хөтөлбөрийн тухай мэдээг түгээж хүргэхэд оршино.
  6. Эд зүйлс, хөрөнгө мөнгө, алдар нэр хөөцөлдөх нь эрхэм дээд зорилгоос маань сатааруулдаг тул А.А. бүлэг нь бусад холбогдох байгууламж эсвэл гадна байгууллагатай гэрээ, хэлцэл байгуулах, санхүүгийн туслалцаа үзүүлэх, эсвэл А.А-гийн нэрийг зээлдүүлэн ашиглуулахыг хэзээд хориглоно.
  7. А.А. бүлэг бүр гадны эх үүсвэрээс хандив, өглөг авалгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх ёстой.
  8. А.А. нөхөрлөл нь хэзээд мэргэжлийн бус байгууллага хэвээр үлдэх ёстой хэдий ч салбар төвүүддээ мэргэжлийн хүн авч ажиллуулж болно.
  9. А.А. нь нөхөрлөлийн хувьд хэзээ ч удирдан зохион байгуулагдах ёсгүй ч гишүүддээ шууд үйлчлэх зөвлөл, хороодыг байгуулж болно.
  10. Архичид Аминчлахуй нийгэмлэг нь гадны ямар нэгэн асуудлаар аливаа байр суурь илэрхийлдэггүй тул А.А-гийн нэр олон нийтийн маргаантай асуудалд хэзээ ч холбогдох ёсгүй.
  11. Олон нийттэй харилцах харилцааны талаар баримтлах бодлого маань өөрсдийгөө сурталчилахад бус харин хүмүүсийн анхаарлыг татахад үндэслэдэг. Хэвлэл мэдээлэл, зурагт радионы түвшинд өөрсдийн хувийн мэдээллийн нууцлалыг чандлан сахих ёстой.
  12. Хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах нь манай бүх уламжлалын оюун санааны гол тулгуур юм. Тэрчлэн, хувь хүний зан чанарт бус зарчим дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулах ёстойг бидэнд байнга сануулдаг.