Өчигдөр би уусан бол
Өндөр тэнгэр нурах байсан
Өглөөн наран хиртэх байсан
Намрын модод шуугих байсан
Навчаа даалгүй унах байсан
Өчигдөр би уусан бол
Долоон бурхан гудайж хононо
Дорнын тэнгэр бүүдийж хононо
Бүсгүйн сэтгэл энэлж хононо
Бүлтгэр үрс шаналж хононо
Өчигдөр би уусан бол
Будаатай шөл аягандаа хононо
Буцалсан ус хажуд хононо
Баахан шил хөглөрч хононо
Багахан хэмжээний дайн болно
Өчигдөр би уусан бол
Түмпэн сав түжигнэж хононо
Түймрийн гал шиг шатаж хононо
Айлын хөгшин сэрвэлзэж хононо
Амьсгаа даран түгшиж хононо
Өчигдөр би уусан бол
Өнөөдөр лав өндийхгүй байсан
Өчигдөр би уусан бол
Өглөөний нарыг харахгүй байсан
Өчигдөр би уусан бол
Хөнжил дотроо хөлбөрөх байсан
Хөлсөө даахгүй чичрэх байсан
Өчигдөр би уугаагүй юм чинь
Өнөөдөр би уухгүй юм шүү…