Баруун 4 зам, Элба дэлгүүрийн зүүн хойно, Ренталон 300а, УБ хот, МУ

Нэр нууцлалтыг АА бүлгийн түвшинд ойлгох нь

Бид бүлгийнхээ хүрээнд өөрсдийнхөө овог нэрийг ашиглаж болно. Ингэхдээ бусад гишүүдийн нэрээ нууцлах эрхийг хүндэтгэж үзнэ. Зарим бүлгийн хувьд гишүүдээс сайн дурын үндсэн дээр өгсөн нэр болон утасны дугаарын жагсаалтыг хадгалдаг бөгөөд энэ жагсаалтыг зөвхөн бүлгийн гишүүд л ашиглах боломжтой. АА цуглаан дээр хэлсэн хувийн мэдээллийг бид цааш нь задруулахгүй. “Аноним”гэдэг үгээр бид хувь хүний нууцыг чандлан сахихаа амлаж байгаа билээ.
Архинаас яаж гарсан тухай яриа бол бидний үнэн сэтгэлээсээ хуваалцдаг цорын ганц яриа юм. АА нийгэмлэгийн гишүүдийн нэрийн нууцлагдмал байдлыг чандлан хамгаалах асуудалд анхаарал болгоомжтой хандахыг зөвлөдөг билээ. Гэсэн хэдий ч хувийн харилцаа холбоотой байдаг архичин бус, эрүүл хүмүүс болон архинд орсон байж болзошгүй хүмүүст өөрсдийгөө (АА гишүүдийн нэрийг олон түмэнд илрүүлэлгүйгээр) эрүүлжиж буй архичид гэж танилцуулж болно.
Ийнхүү өөрсдийгөө танилцуулж, нээлттэй байдлаар хандах нь хөтөлбөрийн тухай мэдээг түгээхэд тус болж магадгүй юм. Олон нийтэд тарж илчлэгдэх эрсдэл ихтэй тул АА-ийн уулзалт, ярилцлагын үеэр видео бичлэг хийхээс татгалздаг. 1980 онд хийсэн Ерөнхий хуралдаанаас санал болгосны дагуу АА гишүүдээс өгөх ярилцлагыг биеэр очиж хийж байх нь зүйтэй юм. Учир нь, видео бичлэг хийх тохиолдолд хүмүүс хувь хүний зан чанарыг зарчмын өмнө тавих хүсэлд автдаг тул улмаар Архичид Аминчлахуй нийгэмлэгийн хүрээнд “од”бий болгох гэсэн тогтолцоо үүсэн бий болохоос урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм.