Category: .

12 алхам 12 уламжлал

12,000

Архичид Аминчлахуй (Alcoholics Anonymous) бол өөрсдийнхөө зовлон бэрхшээлийг хамтран шийдвэрлэхийн тулд, мөн архидалт хэмээх энэхүү эртний нууцлаг өвчнөөс салахыг хүсэгчдэд туслахын тулд нэгдэн нийлсэн нэг зуун мянга гаруй архи уудаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн нийтийн Нөхөрлөл юм.

Энэхүү номд “Архичид Аминчлахуй” нийгэмлэгийн “Арванхоёр алхам” хийгээд “Арванхоёр Уламжлал”-ын тухай өгүүлж байна. Энэ номноос АА-гийн гишүүд архинаас гарахын тулд дагаж мөрдөх зарчмуудтай бүрэн эхээр нь танилцаж болох бөгөөд мөн А.А нийгэмлэгийн үйл ажиллагааны үндэс болсон зарчмуудыг мэдэж болно.

А.А-гийн Арванхоёр Алхам бол архидах өвчинд нэрвэгдсэн өвчтөний амьдралын хэв маягт нэвтрэн орж түүнийг архинд донтохоос чөлөөлж аз жаргалтай, ашиг тустай хүн болгодог мөн чанараараа оюун санааны зарчмуудын нийтлэг цогц юм.

А.А-гийн Арванхоёр Уламжлал нь Нөхөрлөлийн оршин тогтнож, үүргээ гүйцэтгэх талыг хамардаг. Түүнээс А.А хэрхэн эв нэгдлээ хадгалж, орчин тойронтойгоо харьцах харьцаагаа бий болгож, хэрхэн оршин тогтнож, өргөжин хөгжиж байдгийг харж болно.

Үнэ: 12000 /Хүргэлтийн үнэ нэмэгдэнэ/

Alcoholics Anonymous Mongolia GSO
Монголын Архичид Аминчлахуй нийгэмлэг