ТА Л ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДНА

Хэрэв та архидалтын зовлонг ардаа орхиж, өдөр бүр эрүүл байж,

хэвийн болон бүтээлч амьдралаар амьдарч буй мянга мянган

эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмлэгт хамрагдах хүсэлтэй бол

бид таныг баяртайгаар хүлээн авах болно.

Begin3

Архидалт гэж юу вэ?

Саяхныг хүртэл архидалтыг ёс зүйн доройтлын асуудал гэж үздэг байсан. Өнөөдөр олон хүмүүс үүнийг гол төлөв эрүүл мэндийн асуудалтай холбон үзэх болжээ. АА нийгэмлэгийн хувьд архидалтыг өвчлөл, тэр дундаа маш хурдтай даамжирдаг өвчлөл гэж тайлбарладаг. Уг өвчлөл нь хүний бие махбодь, сэтгэл санааны мэдрэмжид нөлөө үзүүлдэг. Бидний үзэж байгаагаар архи уудаг хүмүүс өвчинд нэрвэгдсэн хүмүүс бөгөөд АА нийгэмлэгээс санал болгож буй 12 алхмын хөтөлбөрийг дагаж мөрдсөнөөр уг өвчнөөс ангижрах боломжтой болно.