12 алхам ба 12 уламжлал

АРВАН ХОЁР АЛХАМ

Нэгдүгээр алхам

“Бид амьдралд хөл алдаж, архинд толгойгоо мэдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн”

Бүрэн ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэн байх билээ? Хүчин мөхөс гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чөлөөлөгдөх анхны алхам юм. Хүлэцнгүй байдал архи уухгүй байхтай холбогдох нь Сэтгэлийн улиг дарамт дээр биеийн харшлал нэмэгдэх нь. Яагаад АА-ийн гишүүн бүр бүрэн буулт хийх ёстой вэ?

Хоёрдугаар алхам

“Биднээс илүү агуу Хүч чадал бидэнд эрүүл саруул ухааныг дахин өгнө гэдэгт итгэсэн”

Бид юунд итгэж болох вэ? АА биднийг шүтэн бишрэгч байхыг шаардаггүй. Арван хоёр алхам бол зөвхөн санал юм. Урьдчилан автагдахгүй байхын чухал нь. Итгэл үнэмшилд хүрэх зам олон янз. АА дээд хүчин чадлыг орлох нь. Итгэлээ алдагсдын зовлон. Үл тоомсорлох байдал хийгээд мухар сүсэг замд саад болох нь. Алдагдсан иэмдэг тгэл үнэмшлийг АА эргүүлж авчирсан нь. Оюун санааны хийгээд бие даасан байдлаас урган гарах бэрхшээл хүндрэлүүд. Сөрөг болон эерэг сэтгэхгүй. Өөртөө сэтгэл ханах нь. Өөрийгөө зөвтгөх нь архичин хүний гол шинж тэмдэг. Хоёр дахь алхам бол эрүүл саруул ухаанд хүрэх эхлэлийн цэг мөн. Бурхантай харьцах нь

Гуравдугаар алхам

“ Бид өөрсдийнхөөрөө ойлгож тэр Бурханд хүсэл эрмэлзэл, амь амьдралаа даатгахаар шийдсэн”

Гурав дахт алхамыг түгжээтэй хаалга онгойлгосонтой зүйрлэж болно. Бурханыг амьдралдаа яаж оруулах вэ? Хүсэх сэтгэл бол гол түлхүүр юм. Захирагдах нь чөлөөт байдалд хүрэх хэрэгслэл болох нь. Бие даасан байдлаас гарах аюулууд. Хүсэл эрмэлзлэлээ Дээд хүчин чадалд даатгах нь. Хүсэл эрмэлзэлийнхээ хүч чадлыг буруугаар ашиглах нь. Бурханы хүсэл эрмэлзлэлд захирагдахад хувийн байнгын хүчин чармайлт хэрэгтэй

Дөрөвдүгээр алхам

“ Өөрсдийнхөө зан суртахууны хэм хэмжээг тогтоож зоригтойгоор авч хэрэглэсэн”

Зөн билэг өөрийнхөө шууд зорилгоос даван гарах чадвартай болох нь. Дөрөв дэхь алхам бол бидний бусдын өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах оролдлого юм. Туйлшрах зөн билгийн хөөрлийн үндсэн асуудал юм. Зан суртахууны үнэлгээн дэх буруу хандлага нь бусдад буруу өгөх, санал гомдол гаргах, тэднийг буруутгах мэдрэмжийг төрүүлдэг. Дутагдалынхаа зэрэгцээ өөрийнхөө ололттой талыг олж хардаг байх хэрэгтэй. Өөрийгөө өмөөрөх нь аюултай. Ёс суртахуундаа үнэлэлт өгөх чадвар нь амьдралд шинэ сэргэг хүчийг сэлбэж өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг. Дөрөв дэхь алхам бол бүх амьдралын турш үргэлжлэх биеэ авч явах байдлын ердийн шинж тэмдэгүүд нь тайван бус байдал, уур уцаар, амиа хичээх хийгээд гуниг гутрал юм. Ёс суртахууны үнэлгээ нь бусад хүмүүстэй харьцах харьцаанд тодорхойлогддог. Түүнийг нягт нямбай тодорхойлохын чухал нь.

Тавдугаар алхам

“ Буруу зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг Бурханы өмнө, өөрсдийнхөө өмнө хүлээн зөвшөөрсөн”

Арванхоёр алхам “Би” гэх үзлийг байж болох доод хэмжээнд аваачдаг. Тав дахь алхам хэцүү боловч архи уухгүй, сэтгэл санаа амар түвшин байхад чухал шаардлагатай. Нүглээ наминчлах уламжлал эртний түүхтэй юм. Өөрийнхөө дутагдалыг зоригтойгоор хүлээн зөвшөөрөхгүйгээр архи уухгүй амьдарч чадах хүн цөөхөн. Таь дахь алхам бидэнд юу өгөх вэ? Хүмүүс болон бурхантай жинхэнэ ёсоор нэгдэхийн эхлэл. Хүмүүсээс тусгаарлагдсан мэдрэмжээсээ салагтун, уучлалыг хүлээн авч, өөрөө түүнийг бусдад өгдөггүй; хүлцэнгүй хүлээцтэй байдалд сурагтун; улам үнэнч шудрага, өөртөө бодитойгоор ханддаг бологтун. Чин үнэнч байх шаардлага. Учир шалтгаанаар бодож тунгаахын аюул. Итгэж болох хүнээ хэрхэн сонгож авах нь. Үр дүн нь сэтгэлийн тогтвортой чанарыг олж Бурханыг ухамсарлах явдал юм. Бурхантай болон хүмүүстэй нэгдэх нь биднийг дараагийн алхмуудад бэлтгэдэг.

Зургадугаар алхам

Бурханаар зан чанарын энэ бүх дутагдал доголдлыг арилгуулахад бүх талаар бэлэн болсон байсан

Зургаадахь Алхам бол сэтгэл санааны хөгжилд чухал үүрэгтэй. Энэ нь бүх амьдралынхаа туршид хийх тэр их ажлын эхлэл юм. Тавьсан зорилгодоо хүрэх тэмүүлэл болон төгс байдлын хоорондын ялгааг хүлээн зөвшөөрөх нь. Тавьсан зорилгодоо хүрэх тэмүүлэл болон төгс байдлын хоорондын ядгааг хүлээн зөвшөөрөх нь. Олон удаагийн оролдлого хийх хэрэгтэй болох нь. Хувийн бэлэн байдал бүхнээс чухал. Үйл ажиллагаанд орж эхлэх шаардлага. Удаашралт аюултай.буруугаа хайцаалах нь ихээхэн муу үр дагаварт хүргэж болно бид хязгаарлагдмал зорилгоос татгалзаж биднийг гэсэн Бурханы хүсэл эрмэлзэлэл руу хандаж эхлэн нь.

Долдугаар алхам

Бидний алдаа дутагдлыг арилгаж өгөхийг Түүнээс хичээгүйлэн гуйсан

Хүлцэнгүй байдал гэж юу вэ? Бидний хувьд энэ нь юу гэсэн үг вэ? Хүний оюун санааны жинхэнэ эрх чөлөөнд хүрэх дардан зам. Амиа аргацаахад шаардлагатай

Хэрэгслэл. Өөрийнхөө “Би ” хүлцэнгүй байдлаас үүдэн гарах бүтэлгүйдэл хийгээд гай зовлон. Сул дорой байдлаас төрөн гарах Хүч чадал. Шаналал бол шинэ амьдралд орохын төлөөс. Амиа бодсон айдас дутагдалын гол эх сурвалж болох нь. Долоо дахь алхам – энэ бол бидэнд Бурханы зүг тэмүүлэх боломжийг олгож байгаа, амьдралд хандах шинэ хандлага юм.

Наймдугаар алхам

Уурлуулж гомдоосон муу юм хийсэн хүмүүсийнхээ нэрсийг гаргаж, тэдний өмнө буруугаа хүлээх хүсэлтэй болсон”

 Энэ бол дараагийн хоёр алхам хувь хүмүүсийн харилцаа холбоог хөнддөг. Энэ дэлхий дээр бусад хүмүүстэй хамт амьдарч сурна гэдэг сонирхолтой хэрэг. Үүнд саад болох зүйл гэвэл: уучлахыг үл хүсэх, будын өмнө буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, санаатайгаар мартах явдал юм. Өнгөрснөө ул суурьтай эргэцүүлэнбодох шаардлага. Юмыг гүнзгийрүүлэн ойлгох нь энэхүү ул суурьтай хандлагын үр дагавар болох нь. Бид бусдад учруулдаг хохрилын янз бүрийн хэлбэрүүд. Санаа бодолдоо туйлшралаас зайлсхийх шаардлага. Бодит үзэл бодлоор хандах нь. Наймдахь алхам бол тусгаарлагдмал байдлын төгсгөлийн эхлэл юм.

Есдүгээр алхам

“ Энэ нь тэднийг болон хэн нэгнийг эмзэглүүлэхгүй бол хаа явсан газраа тэр хүмүүсийн өмнө алдаагаа засч залруулсан хор холбогдлыг шууд арилгасан”

Санаа сэтгэл амар тайван байх нь бодол санаа ухаалаг байхын анхдагч нөхцөл юм. Хохирлыг арилгахад цаг хугацааг оновчтой сонгох нь чухл. Эр зориг гэж юу вэ? Ухаалаг байдал нь боломжийг дүгнэн цэгнэнэ гэсэн үг. Хохиролоо нөхөх нь бидний АА-д элсэн орсноор эхэлдэг. Бусад хүмүүсийг хохироох замаар сэтгэлийн амгалан байдлыг олж авч болохгүй. Болгоомжтой байх шаардлага. Өнгөрсөн үеийнхээ үр дагаварыг хүртэж, бусдын сайн сайхны төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байх нь Ес дэх алхамын мөн чанар юм.

Аравдугаар алхам

“ Хувь хүний эрхэмлэвэл зохих зүйлийг эзэмшиж гаргасан алдаагаа тэр дор нь хүлээдэг болсон “

Бид ямар ч нөхцөл байдалд архи уухгүй байж сэтгэлийн тогтвортой байдлаа хадгалж чадах уу. Өөртөө дүгнэлт хийх нь амьдралын шаардлага болж байна. Алдаа дутагдалаа хүлээн зөвшөөрч тэвчээртэйгээр засч залруулах нь. Сэтгэлийн хөөрлийн шарталт. Өнгөрснийхөө тооцоог дуусгасны дараа өнөөгийн бэрхшээлийг барьж авч болно. Ёс суртахууны үнэлгээний хэлбэрүүд, уур хилэн, сэтгэл дундуур байдал, хардалт, атаархал, амиа бодох, нэр төрөө дормжлуулах,- энэ бүхнээс болж архи уухад хүрдэг. Анхны зорилго бол өөрийгөө хазаарлан барих. Өөрийгөө магтан сайрхахгүй байх баталгаа. Орлого зарлагаа тооцож үзье. Үйл ажиллагааныхаа үндэс, шалтгааныг шинжлэх нь

Арваннэгдүгээр алхам

“ Бид өөрсдийнхөө ойлгож байгаа тэр бурхантай тогтоосон оюун санааны холбоогоо бэхжүүлэхийн тулд хүсэл зоригоо бидэнд мэдүүлж, Түүнийг хүлээн авах хүч чадал хайрлахыг Түүнээс залбиран гуйсан”

Бясалгал хийгээд гуйлт бол Дээд хүчин чадалтай харьцаа тогтоох үндсэн замууд юм. Өөртөө дүгнэлт хийх, бясалгал, гуйлт хийхийн хоорондох холбоо. Амьдралын ганхашгүй үндэс. Бясалгалыг хэрхэн үйлдэх вэ? Бясалгалд хязгаар гэж үгүй. Хувийн адал явдал. Сэтгэлийн тогтвортой байдал анхны үр дүн болох нь. Гуйлтын тухайд юу хэлж болох вэ? Бурханы хүсэл эрмэлзэлийг ойлгож, түүнийг биелүүлэх хүч чадлыг бидэнд өгөхийг өдөр бүр гуйх нь. Гуйлт үйлчлэх нь эргэлзээгүй. Гуйлт бясалгалын төлөө шагнагдах нь

Арванхоёрдугаар алхам

“ Эдгээр алахмын үр дүнд оюун санааны тухай төсөөлөлтэй болж, энэ итгэлийг архи уудаг бусад хүмүүст түгээн дэлгэрүүлж эдгээр зарчмыг бүх ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг оролдсон”

Арванхоёрдугаар алхамын сэдэв бол амьдралын баяр баясгалан. Үйл ажиллагаанд орох гэдэг нь энэ сэдвийн түлхүүр үг юм. Ямар ч хариу шаардахгүйгээр өгөх нь. Үнэ цэнийн тухай ойлголтоос ангид хайр. Сэтгэл санааны хөөрөл гэж юу вэ? Ухамсрын шинэ байдал хийгээд шинэчлэгдсэн оршихуйг өглөг болгон хүлээн авах нь. Өглөлгийг хүлээн авахад бэлэн байх нь Арванхоёр дугаар алхамд тоихрох үйлдэл юм. Агуу бодит байдал, Архи уудаг бусад хүмүүст тусалны шагнал. Арванхоёр дахь Алхамын хөтөлбөрийн дагуу хийх ажлын хэлбэрүүд Алхамын дагуу ажиллахад гарах асуудлууд. Бүх ажил төрөлдөө эдгээр зарчмаар хандаж болох уу? Алхамуудын зааврыг биелүүлснээр нэгэн  хэвийн байдал, шаналгаа гай зовлон нь сайн сайхан зүйл болон хувирна. Амьдралд хэрэгжүүлэхэд гарах бэрхшээлүүд. “Хоёрхон алхам” “Арван хоёр алхам” -д шилжих хийгээд итгэл үнэмшлээ харуулах нь. Оюун санааны өсөлт бол гарч буй бэрхшээлүүдэд өгөх хариулт юм. Оюун санааны өсөлт бүхнээс чухал. Бусад хүмүүсийг захирах хийгээд тэдгээрээс онцгойлон хамаарах нь. Бурханаас хамаарах нь архинаас гарахад туслах нь . Эдгээр зарчмыг бүх ажил амьдралдаа хэрэгжүүлэх нь. АА дахь дотоод харьцаа холбоо. Материаллаг баялагт хандах харьцаа өөрчлөгдөнө. Өөрийнхөө жинхэнэ үүрэг зорилгыг биелүүлэхэд зөн билгийн ас холбогдолыг сэргээх нь. Ойлголцол бол амьдралыг үзэх үзлийн оньс, зөв үйл ажиллагаа бол аз жаргалтай амьдралын түлхүүр.

АРВАН ХОЁР УЛАМЖЛАЛ

Нэгдүгээр уламжлал

Бид нийтлэг эрх ашгаа урьдал болгоно, хувь хүний архинаас гарах нь АА-гийн нэгдэл нягтралаас хамаарна.”

Нэгдэл нягтралгүйгээр АА оршин тогтнож чадахгүй. Хувь хүний эрх чөлөөг хангана, гэхдээ нэгдэл нягтралыг дээд зэрэгт тавина.  АА-гийн гишүүн бүрийн амьдрал оюун санааны зарчмуудыг хэрхэн дагаж мөрдөхөөс хамаарах логик зөрчилдөөнийг тайлах түлхүүр. Бүлгэм оршин тогтнох ёстой эс тэгвэл, хэн ч хувираа архинаас гарч чадахгүй. Нийтлэг эрх ашгийг юуны түрүүнд тавина. Бүлгэмд нэгдэн ажиллаж амьдарвал хамаагүй дээр болох нь

Хоёрдугаар уламжлал

“ Манай хамт олны эрхэм зорилго бол бидний хамтын ухамсарт цогцлон бүтсэн Бурханы хайрыг хүртэх явдал юм. Биднийг удирддаг хүмүүс бол итгэмжлэгдсэн туслахууд байдаг ба тэд биднийг захирдаггүй “

АА-г хэн удирддаг вэ? АА дахь бидний цорын ганц шүтээн бол бидний хамтын ухамсарт цонцлон бүтсэн байдлаараа төсөөлөгддөг, биднийг хайрлагч Бурхан юм. Бүлэгм үүсэн байгуулагдах нь. Өсч өндийх үеийн өвчин эмгэгүүд. Бүх хүн толгой дараалан үйл ажиллагаанд гар бие оролцдог хороод бол бүлгэмд үйлчлэх хэсгүүд вм. Удирдагчид тушаан захирдаггүй, тэд бүлгэмийн эрх ашигт үйлчилдэг. АА-д жинхэнэ удирдлага бий юу? “Гавьяат ажилтан” хийгээд “Нигүүлсэнгүй номлогч”. Бүлгийн хамтын ухамсар ярьж байна.

Гуравдугаар уламжлал

“ АА-н гишүүн болоход шаардлагатай ганц зүйл бол арих уухаа болих чин хүслэн юм”

Айдсаас үүдэн гарах үйл ажиллагааны эхэн үеийн тэвчээргүй байдал. Архичин хүнд АА-гийн гишүүн болох боломж олгохгүй байх нь заримдаа түүнд алаха ял оноосноос өөрчгүй. Гишүүний эрх үүргээс татгалзах нь. Туршлагын хоёр жишээ. Ямар ч архичин хүн өөрийгөө АА-н гишүүн л гэж үзэж байвал тэр АА-ийн гишүүн мөн.

Дөрөвдүгээр уламжлал

“Бусад бүлэгэмүүд буюу АА-д бүхэлд нь хамаарахаас бусад асуудлаар бүлгэм тус бүр биеэ даасан байх ёстой”

Зохион байгуулалтад бүхэлд нь харшлахаас бусад тохиолдолд АА-гийн бүлгэм бүр өөрийнхөөрөө үйл ажиллагаа явуулна. Тийм эрх чөлөө аюултай юу? Бүлгэм болон түүний гишүүн нэг бүр өөрөө өөрийгөө болгох зарчмыг удирдлага болгон ажиллах ёстой. Аюул дагуулж болох хоёр сануулга: бүлэгм нь АА-гийн бүх зохион байгуулалтад хохирол учруулж болох ямар нэгэн зүйл явуулж болохгүй, мөн АА-гийн шууд зорилгоос хазайх хөндлөнгийн ямар нэг сонирхолгүй байх чётой. Жишээ нь”АА-гийн Төв” хэмээх байгууллага жинхэнэ ёсоор ажиллаж чадаагүй

Тавдугаар уламжлал

“ Бүлгэм бүрийн ганц үндсэн зорилго нь архинд зовж шаналж яваа хэнд ч гэсэн хүрч ажиллах явдал юм”

Олон ажлыг оромдсноос нэг ажлыг сайн хийсэн нь дээр. Бидний нөхөрлөлийн хувь заяа энэ зарчмаас хамаарна. Шинээр ирсэн хүнийг өөрийнхөө хэмжээнд тавьж архинаас гарахад нь туслах нь АА-гийн гишүүн бүрийн хувьд Бурханы өглөгө … энэ өглөгийг бусдад түгээх нь бидний эрхэм зорилго. Бусдыг архинаас гарахад нь туслахгүй бол өөрөө архи уухгүй байж чадахгүй

Зургаадугаар уламжлал

“ Аа-гийн бүлгэм нь хэзээ ч ямар нэг зүйлийг батлан зөвшөөрч, санхүүжүүлэх, АА-гийн нэрийг ямар нэг төрөл буюу гадны байгууллагад ашиглуулах ёсгүй, энэ нь мөнгө, өмч, нэр хүндтэй холбоотой асуудлаас болоод биднийг анхдаг зорилгоосоо хаүайхад хүргэдэг”

Хичнээн сайн ажилладаг байлаа ч гэсэн өөр зүйл хавсран явуулдаг байгууллага бидэнд хэрэггүй гэдгийг туршлага харуулсан. Бид бүх хүмүүст бүхнийг гүйцэлддүүлдэг байх албагүй. Манай нэрийн дор өөр ямар нэг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч болохгүй гэдгийг бид ойлгосон

Долоодугаар уламжлал

“ АА-гийн бүлгэм бүр аль болох гадны тусламж авахгүйгээр өөрийнхөө хүчинд бүрэн тулгуурлах ёстой”

Үүн шиг зовж бий болсон АА-гийн уламжлал байхгүй. Үйл ажиллагааны эхэн үед хөрөнгө мөнгөөр гачигдах нь заавал байдаг зүйл. Дарангуйллын айдас. Оюун санааны хийгээд эд материалын зүйлийг зааглах шаардлага. Зөвхөн АА-гийн гишүүдийн сайн дурын хандиваар оршин тогтнох шийдвэр. Төв байгууллагаа тэтгэх шууд хариуцлагыг шууд АА-гийн гишүүдэд үүрүүлэх нв. Дансандаа зөвхөн өдөр тутмын хэрэгцээний санхүүжилт, дээр нь зөвхөн шаардлагатай мөнгөний нөөцтэй байх бодлогыг төв байгууллага баримталдаг.

Наймдугаар уламжлал

Архичид аминчлахуй нийгэмлэг хэзээд мэргэжлийн бус байгууллага байна, гэхдээ манай төвүүдэд тодорхой мэргэжлийн хүмүүс ажиллахыг үгүйсгэхгүй”

12 алхамыг мөнгөн төлбөртэй хутгаж болохгүй. 12 алхамын хөтөлбөрт сайн дураараа хамрагдах хийгээд цалин хөлс авч ажиллах хоёрыг зааглах нь. Үйлчилгээний ажиллагсдыг хөллөхгүйгээр АА ажиллаж чадахгүй. Мэргэжлийн ажилтнууд бол АА-гийн мэргэжлийн гишүүд биш. АА, аж үйлдвэр боловсрол зэрэгтэй харьцах нь. 12 алхамын хөтөлбөрт хамрагдагсдад цалин олгодоггүй, гэвч бидэнд үйлчилж байгаа тэр хүмүүсийн ажлыг үнэлэх ёстой

Ес дүгээр уламжлал

“ АА нйигэмлэгт хэзээ ч удирдлагын чанд тогтолцоо хэрэггүй, гэхдээ үйлчлүүлэгчиддээ шууд захирагддаг албад буюу хороод байгуулж болно”

Тусгай үйлчилгээний нэгжүүд хийгээд хороод, Итгэмжлэгдэгсдийн зөвлөл болох Ерөнхий үйлчилгээний Төвийн Бага хурал хийгээд хороодын бүлэг АА-гийн гишүүд болон бүлгэмүүдэд чиглэл, зааварчилгаа өгч болохгүй. АА-г хэн нэгэн хүн буюу хэсэг бүлэг этгээд удирдаж чадахгүй. 12 алхамд дэвшүүлсэн хөтөлбөрийг дагаж мөрдөхгүй байснаараа АА-гийн гишүүн нь өөртөө үхлийн ял оноож буй хэрэг тул үүнд ямар ч албадлага шаардлаггүй. Бүлгэмийн тухайд ч мөн адил. Амссан зовлон, хайрлагдах хайр АА-д сахилгыг орлоно. Эрх мэдлийн сэтгэлгээ хийгээд үйлчлэх сэтгэлгээний ялгаа. Архигүй амьдралруу тэмүүлэгч бүх хүмүүст тэр боломжийг олгох явдал бидний үйл хэргийн зорилго юм

Аравдугаар уламжлал

“ Архичид аминчлахуй нийгэмлэг өөрийнх нь үйл ажиллагаанд хүртээлгүй ямар нэг асуудлаар санал содлоо илэрхийлэхгүй, тийм учраас АА-гийн нэрийг олон нийтийн ямар нэг маргаан мэтгэлцээнд ашиглаж болохгүй “

Нийтийг хамарсан маргаанд АА ясар нэг байр суурь баримтлахгүй. Тэмцэх хүсэлгүй байх нь онцгой сайн үйл болохгүй. Бидний гол зорилго бол оршин тогтнож АА-гийн үзэл санааг дэлгэрүүлэх явдал юм. Вашингтоны хөдлөгөөний сургамжууд

Арваннэгдүгээр уламжлал

“ Бид олон нийттэй харьцахдаа суртал ухуулга хийх биш, харин үзэл бодлоороо өөртөө татахыг урьдал болгоно, хэвлэл мэдээллийн бүх түвшинд хувь хүний нэрийг ямагт нууцлана “

Нийгмийн харьцаа АА-д чухал. Олон нийттэй сайн харьцаатай байх нь хүмүүсийг үхлээс аврахад тусалдаг. Тодрхой гишүүдийг сурталчилах биш, харин АА-гийн зарчмуудыг олон түмний хүртээл болгох нь бидэнд шаардлагатай. Хэвлэл мэдээлэлийнхэнтэй хамтарч ажиллах нь. Олон нийттэй харьцахдаа хувийн асуудлыг задруулахгүй байх нь манай нийгмийн бодлогын тулгын чулуу юм. Арваннэг дэх Уламжлал бол хувийн нэр төр хөөцөлдөх явдал АА-д байж болохгүй гэдгийн байнгын сануулга юм. АА-ийн гишүүн бүр яваандаа манай Нөхөрлөлийг хадгалахын төлөө идэвхтэй санаа тавьж эхэлдэг.

Арванхоёрдугаар уламжлал

“Хоорондоо аминчлангуй байх нь бидний бүх уламжлалын оюун санааны суурь дэвсгэр болж, улмаар хувь хүний асуудлаас өмнө зарчмын асуудал тавихад тус болно “

Аминчлангуйн тухай ойлголтын мөн чанар нь бүхнээ зориулах явдал юм. Хувийн зорилгоо нийтийн тусад захируулах нь бүх Арванхоёр Уламжлалыг амин сүнс юм. АА нууц байгууллага хэьээр үлдэж чадаагүйн учир нь хувь хүмүүс биш, харин зарчмууд гол болох нь. Олон нийттэй харьцахдаа хувийн нууцыг 100 хувь баталгаажуулна. Нууц байх нь жинхэнэ хүлцэнгүй хүлээцтэй байдал мөн.